ХӨСҮТ-өөс Сүхбаатар аймагт менингококкын халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Н.Сувдмаа ХӨСҮТ-ийн нэгжийн дарга: 5-р сарын 6-ны 21 цагийн орчимд менингококкын халдвар бүртгэгдсэн. Халдвар Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шуурхай арга хэмжээ авч ХӨСҮТ ЭХЭМҮ-ийн эмч нар эмнэл зүй, тандалтын баг газар дээр нь очиж ажилласан.
Одоогийн байдлаар менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал тун хүнд байгаа. Гэхдээ тууралт нь нэмэгдээгүй, биеийн байдал тогтворжиж байгаа.
Тус хүүхдийн шинжилгээнд менингококкын халдварын үүсгэгч илэрсэн. Бүх халдварт өвчин улиралжилт, хөдлөл зүйтэй байдаг. Хаврын улиралд бүх төрлийн халдварт өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Тиймээс бага насны хүүхдийн нүүр хэсэгт үнсэхгүй байх, амнаасаа хүүхдээ хооллохгүй байх, бага насны хүүхдийг олон хүн цугласан газар авч явахгүй байх зэргийг анхааруулж байна.