Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.09 17:01
943
Гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн осол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Яармагийн замд Түгээлтийн Reowe Clever маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хүүхдийг гарцаар гарч байхад мөргөсөн зам тээврийн осол бүртгэгджээ.

Осолд өртсөн явган зорчигч хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.