Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.09 19:19
1692
ХЭҮК: ТҮЦ эрхлэгчдээс гаргасан гомдлын хариуг хүлээлгэн өглөө

Нэр бүхий 39 иргэнээс ТҮЦ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулга бүхий гомдлыг ХЭҮК-т гаргасан.  

Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчигдсөн эсэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шалгаж, шалгалтын хариуг өнөөдөр /2025.05.09/ олон нийтэд танилцуулж, улмаар ТҮЦ эрхлэгчдээс гаргасан гомдлын хариуг хүлээлгэн өглөө. 

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн эсэхэд хийсэн дүгнэлтийн хүрээнд гарсан ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлсний дараа ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлд хуулбарыг өгнө гэдэг мэдээллийг  Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар өгөв.