2025 оны 5-р сарын 9-ний шөнө. 00:50 цаг.
Бангкок хотын Клонг Тои дүүргийн Сукхумвит 24 дэх бизнес зэрэглэлийн хорооллын оршин суугчид шөнийн нам гүмийг цочроосон чимээнээр сэрэв.
Монгол Улсаас Тайланд улсад суугаа Элчин сайдын А.Төмөрийн гэргий 17 давхраас унаж, 4 давхрын тагтан дээр унасан нь энэ.
Тонг Лорын цагдаагийн газар 1:09 цагт дуудлага хүлээн авсан байна. Самитивеж эмнэлгийн яаралтай тусламжийн баг ч хурдан иржээ. Тэд 41 настай Л.О хөдөлгөөнгүй хэвтэж байхыг олж харсан бөгөөд амь насыг нь аврах гэсэн бүх оролдлого нь талаар болж, бүсгүй насан эцэслэв.
Цагдаагийнхан уг үйл явдлын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар сэтгэл санааны хямрал нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.