Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.05.12 11:20
1224
ЦЕГ: Эмнэлгийн хяналтанд байдаг иргэн олон нийтийн газар танхайрсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн талаар тайлбар мэдээлэл өглөө.

ЦЕГ: "Энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Уг бичлэгтэй холбогдуулан шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогдсон. Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна. Иргэд Та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээллийг цааш түгээхгүй байхад анхаарна уу" гэлээ.