“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймагт болж байна. Хуралдааны үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэх ажлыг тодрууллаа.
Тэрээр "Говийн бүсэд олон залуусыг татахын тулд орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй. Дорноговь аймагт ипотекийн болон түрээсийн 10 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Энэ онд 800 айлын орон сууц ашиглалтад орно.
Дорноговь аймагт байдаг 60 жилийн түүхтэй Анагаах ухааны их сургуулийг шинээр барьж байна. Сувилахуйн ангийг Улаанбаатар хотод том сургуулиуд булаацалдаж авах биш хөдөө орон нутаг руугаа түлхүү хөгжүүлэх ёстой. Энэ цаашдаа хүн ам зүйн бодлогод чухал ач холбогдолтой.
Говийн бүсэд ажиллах хүч, баялаг нь байгаа цагт хөрөнгө оруулалт татах асуудалгүй.
Импортын ачаа эргэлтийн 78 хувь Замын-Үүд боомтоор орж ирж байна. Үүний 50 орчим хувь нь автомашинаар, үлдсэн 28 хувь нь төмөр замаар явж байна. Үүнийг шинэчлэхээр Замын-Үүдээс Говьсүмбэр хүртэл төр хувийн хэвшлийн түншлэлээр тусгай зориулалтын хүнд даацын зам тавина. Мөн Говьсүмбэрээс хэвтээ тэнхлэгээр Мандалговь- Арвайхээр чиглэлийн замыг тавина. Баруун аймаг руу явж байгаа ачаа тээврийг төв рүү оруулалгүй гаргана. Хөшигтийн хөндий рүү бүх терменалуудаа нүүж оруулж байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: