Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Говийн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Дорноговь аймагт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хангай болон Хойд бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр “Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийн Модератороор ажилласан бол энэ удаа Говийн бүсийн хуралдааны хүрээнд болж буй хэлэлцүүлэгт Модератороор ажиллалаа.
Хэлэлцүүлгийн панелист:
Дорноговь аймагт болж буй тус хуралдааны хүрээнд таван салбар хуралдаанд:
“Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлэгт:
Говийн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Ингэхдээ орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах гарц боломж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм.