Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл эрх мэдлээ буруугаар ашигласан, бослого дэгдээсэн хэрэгт татагдаад өнөөдөр гурав дахь удаагаа шүүх дээр дуудагдан байцаагдаж байна. Түүнийг яаран огцруулсны дараа Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдаж кампанит ажил ид өрнөж байгаа юм. Юн Сок Ёл өглөө 10:00 цагт Сөүлийн Төв дүүргийн шүүх дээр ирсэн ч сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс татгалзжээ. Прокурорын газар өнгөрсөн тавдугаар сарын 1-нд түүнд эрх мэдлээ буруугаар ашигласан хэргийг албан ёсоор тулгасны дараа анхны шүүх хурал нь болж байна. Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд зөвтгөж болохгүй шалтгаанаар онц байдал тогтоож ардчиллын үндсэн эрхийг гажуудуулсан, эмзэг болгосон хэмээн үзэж байна. Шүүгчид зэвсэгт хүчний тусгай хорооны даргыг дуудан гэрчийн хувиар байцаалт авчээ. Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг дөрөвдүгээр сарын 4-нд огцруулсан. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих, эсвэл Өмнөд Солонгосын эрүүгийн хуулиар цаазын дээд хэмжээ оноож магадгүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд сөрөг хүчний лидер Ли Жае Мун илт давуутай тэргүүлж байна. Тэрээр өмнөх сонгуульд Ёлд ялагдсан билээ. Хугацаанаас өмнөх сонгууль зургадугаар сарын 3-нд болно.