Монгол улсын Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Дорноговь аймгийн төв талбайд “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэн болж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.
Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм. Үзэсгэлэнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 20 хоршоологч, 69 нэр төрлийн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.