Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.14 12:32
2828
Б.Соёл-Эрдэнэ: Инчоны саатуулах байранд 2 настай хүүхдэд хоол өгөхгүй удаан байлгаснаас болж өлссөндөө шөнөжингөө уйлдаг байсан

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Б.Соёл-Эрдэнэ иргэн: Би 2019 онд анх Солонгос улс руу нэг удаа зорчиж байсан. Тухайн үедээ сар орчим тус улсад байж байгаад буцсан. Үүнээс хойш 6 жилийн дараа нөхрийнхөө биеийг үзүүлэх зорилгоор Солонгос руу явах виз өгсөн. Визээ 2-р сарын 26нд өгөөд 20 хоногийн дараа гарсан. Ингээд нөхөртэйгөө 5-р сарын 12-нд 18 цагийн орчим нисэх тиз захиалсан. Буцах тиз 6-р сарын 13-нд байсныг хүүхэд харах хүнгүй учир 6-р сарын 3 болгож өөрчлүүлсэн. 

Инчоны шалган нэвтрүүлэхээр би нэвтэрсэн. Штамп миний паспорт дээр дарагдсан. Цаашаа гараад нөхрөө хүлээж байхад манай нөхрийг шалгасан. Бид хоёрын бичиг баримт, буудал гээд бүрдүүлсэн бүх юм адилхан байсан. Гэтэл манай нөхрийг удаан шалгаад, дараа нь ахиж намайг дуудсан.

Гэтэл манай нөхрийг удаан шалгаад, дараа нь ахиж намайг дуудсан. Нэвтэрсэн хилээс гаргаж өрөөнд оруулж олон процесс өрнөсөн. 

Надтай хамт нэг онгоцоор явсан 8 иргэнийг арын өрөөндөө оруулсан. Тэнд ямар ч орчуулагч байхгүй, биднийг хамгаалах нэг ч хүн байхгүй, бид хэнд хандахаа ч мэдэхгүй байсан. 8 хүн солонгосын хил дээрээс буцахдаа яг ямар шалтгаанаар буцаж байгаа гэдгээ хэн нь ч мэдээгүй. 

Миний утсыг компьютер руу шууд холбоод хэдэн сарын өмнөх чатыг хэвлэж гаргаж ирсэн. Миний утас түгжээтэй байсан учраас миний хажууд шалгах юм байна гэж бодоод зөвшөөрлийн хуудсан гарын үсэг зурсан. Үүний дараа та манай улсад ажил хийх зорилготой байсан байна гээд миний чатыг хэвлэж гаргаж ирсэн. Чат гэдэг миний хувийн орон зай. Ингэснээр би өндөр дуугаар ярьсан, өмнө нь тухайн улсыг хүндэтгэж нам дуугаар ярьж байсан. 

Дандаа өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийн оруулдаггүй юм байна гэж харсан. Тэнд 2 настай хүүхэд байсан. 2 настай хүүхдийг тэнд байх хугацаанд нь хоол өгөөгүй учир өлссөндөө уйлж байсан. 

Надад орох штамп дарсан ч гарах штамп дараагүй. Гарах штампаа даруулахгүй бол би солонгост харлаж үлдсэн гэж тооцогдохоор нөхцөл байдалд орчихсон байгаа. 

Шууд дамжуулалт: