Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн.
Тодруулбал өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн бол энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ирэх долоо хоногоос цементээр бэхжүүлсэн суурийн ажил болон гадаргуун боловсруулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Засвар шинэчлэлтийн хүрээнд ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө асфальт бетон хучилтаа хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм.