УИХ-ын энэ өдөр /2025.05.15/-ийн нэгдсэн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хулгай гаарч байгааг онцлон анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ:
Долоон их наяд төгрөгийн төсөвтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хамгийн том хулгай явагддаг. Нүүрсээ өндөр тавьж байгаад их орлого олно гэдэг. Гэтэл нүүрснээс хулгай хийдэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийхан өөрсдөө болчихсон.
“Админераль”, “Энержи ресурс” компаниуд яг уурхай дотроо баяжуулах үйлдвэрээ барьж байхад “Эрдэнэс Тавантолгой” 14 км-ийн цаана 30 сая тн нүурс баяжуулах үйлдвэр барина гэж нэг их наяд төгрөг зарцуулчихаад 10 сая орчим тн нүүрс баяжуулдаг үйлдвэр барьчихсан. Тэгээд одоо дахиад тендер зарлаж, конвер явуулна, конвероосоо дахиад мөнгө “хусна” гээд байгаа. Иймэрхүү байдлаар шат шатандаа хулгай гарч байгаа. Энэ асуудлуудаа цэгцлэхгүйгээр гоё гоё төсөл яриад ямар ч нэмэргүй шүү гэв.