m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.15 14:52
2004
'Influencer' бүсгүй шууд дамжуулалт хийж байхдаа алуулжээ

95 мянга гаруй дагагчтай мексик 'influencer' бүсгүй TikTok дээр шууд дамжуулалт хийж байхдаа буудуулан амь насаа алдлаа хэмээн гэмт хэрэг болсон Халиско мужийн цагдаагийн газраас мэдэгдэв. 23 настай Валериа Маркес Запопан хот дахь өөрийн эзэмшлийн гоо сайхны салонд гоо сайхны талаар ‘live’ хийж байхад хүргэлтээр ирсэн нэг хүн шууд буу гарган бууджээ. Валериа буудуулан амиа алдаж байгаа бичлэг нийгмийн сүлжээгээр тархсаар байна. Инфлүнсер бүсгүйг заналхийлсэн, сүрдүүлсэн зүйл байгаагүй, энэ хэрэг нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоогүй хэмээн цагдаагийн газраас үзжээ. Jalisco Nueva Generación хэмээх тус мужийг донсолгож байгаа гэмт бүлэглэл энэ аллагыг үйлдсэн гэсэн мэдээ цацагдаж байсан ч цагдаагийн газар энэ мэдээллийг баталсангүй. Хүргэлтээр ирсэн залуу ямар шалтгаанаар инфлүнсер бүсгүйг хөнөөснийг олж тогтоохоор ажиллаж байна. Мексикт эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрэлхэх нь бараг хэвийн үзэгдэл болсон юм. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 70 хувь нь ямар нэг хэлбэрээр хүчирхийллийн золиос болсон байдаг хэмээн ONU Mujeres байгууллагын илтгэлд дурдаж байв. Мексик даяар өдөрт дунджаар арван охид, эмэгтэйчүүд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдаж байна.