Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.