УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Утаанд хүмүүс гэр бүлээрээ нас барчихсан байхад түүнд эмгэнэх биш, тэр мэдээллийг тараахыг зогсоох гэж байгаа оролдлого нь хүлээн зөвшөөрөмгүй байсан. Ингээд 5 үндэслэлтэй огцруулах бичиг эрхийнхээ дагуу үйлдсэн.
Харин хүүхэдтэй нь холбоотой гараад байгаа асуудлаас болоод залуус эсэргүүцээд байна гэж бодохгүй байна. Иргэдийн бүх бухимдал тэсэрч байна гэж л харж байна. Органик жагсаал болж байна. Яг л өөрсдөө цугласан залуус байсан. Үүнийг нь бусниулах гэж янз бүрийн оролдлогууд хийгдэж байна.
Гэхдээ монголчууд нэг үеэ бодвол хэрсүү болсон байна. Нээх их автахгүй байна. Өнөөдөр номын баярын асрууд баригдаад энэ жагсаалыг аль болох л сарниулах арга хэмжээ хийгдэж байна. Би жагсаалыг сэтгүүлч байхдаа ч зөвтгөөд байдаггүй байсан. Яагаад гэхээр жагсаал бол гарсан үр дагавар дээр хашхирах үйл явдал.
Анх энэ жагсаалыг санаачилсан залуусыг сошиалаар дүүжлэх ажиллагаа эхэлсэн.
Шууд дамжуулалт: