Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд огцруулах жагсаалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: Энэ тохиолдол нь их сонин байна. Яг хил холболтын асуудалд явах гэхээр л дандаа огцрох ёстой гэж янз бүрийн шалтаг гарч ирээд байна. 2-р сарын 14нд мөн л ингэж байсан. Бид нар тэнд гарын үсэг зурлаа гэхэд л ийм асуудал гарч ирдэг. Монгол Улсын хөгжлийн асуудал яригдаж байхад өөр мэдээ гардаг.
Энэ удаа ч гэсэн гарч ирж байна, энэ асуудлыг яагаад өмнө нь гаргаж ирж болоогүй юм. Яагаад заавал хил нээж байгаа өдөр нь гаргаж ирэв.
Орлого нотлох хөдөлгөөнийг ХҮН нам санаачилж хийж байсан. Энэ байр суурь бол зөв.
Та нар МАН л эрх баригч бусад нь сөрөг хүчин гэж буруу ойлгоод байна. Тогтолцоо өөрчлөгдөөд хамтарсан засгийн газар болсон. Монгол улсын эрх ашиг хаана байна тэнд ХҮН нам байна. Засагт орохоороо л хулгайч болчихдог юм байхгүй.
Шууд дамжуулалт: