Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.15 17:04
592
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хурааж авдаг болох хуулийн төсөл батлуулахаар УИХ-д хүргүүлсэн байгаа

Хууль зүйн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Шалгалтын ажиллагаатай холбоотой асуудлыг АТГ-аас хэлэх байх. Өнгөрсөн жилүүдэд дарга, сайд, улс төрийн нөлөөтэй гэх хүмүүс, эхнэр, хүүхэдтэй нь холбоотой дуулиан шуугиан гарч байсан. Яг үнэнчээр, шударгаар хөдөлмөрлөж байгаа залуусыг хараад даган дуурайх, гутрах нийгмийн үзэгдэл гарч байна. Үүнээс салах нэг арга байгаа гэж би сүүлийн таван жил ярьж байна. 

Бизнес эрхэлдэг, өөрсдөө баялаг бүтээдэг хүмүүстэй бол юм ярихгүй. Харин төрийн өндөр албан тушаал хашсан хүн орлогоо нотол. Мөнгө өөрөө мөртэй. Татвар төлсөн байх ёстой. Дансаар дамждаг. Гэрээ хийгддэг. Мөр нь үлддэг. 

Харин хууль бус байх юм бол хурааж авъя гэдэг хуулийн төсөл би яриад л явж байна. Энэ хуулийн төслөө 1-р сарын 24-нд засгийн газраас УИХ-д хүргүүлчихсэн, одоо хүлээж байна. Энэ асуудлыг бүрэн цогцоор нь шийдэхгүй бол хэд хэдэн тохиолдлоор биш бүгдээрээ цэвэршье гэж байгаа юм.

Манай улсад хууль бус процессын хөрөнгийг хураах хууль ерөөсөө байхгүй. Өнөөдөр хууль бусаар хөрөнгөжих хуулийн заалт 2012 онд эрүүгийн хуульд орсон. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжих болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ хуулийн зүйл заалт орсноос хойш гурван удаагийн өршөөлийн хуулиар Монгол Улс авлигачдаа өршөөсөн. Эдийн засгийн ил тодын тухай хуульд хамруулж 35 их наяд төгрөгийн асуудлыг өршөөсөн. 

Шууд дамжуулалт: