УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нийгэмд үүсээд байгаа асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг үнэн зөв бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Хэрэв буруу мэдээлэл өгсөн бол зөрчлийн хуулиар шийтгэгддэг. Тэгэхээр энэ шаардлага бол зүй ёсны шаардлага.
Зөвхөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа ч биш. Хэнд ч тавьж болно. Эцэг хүний хувьд ч, төрийн эрх бүхий өндөр албан тушаалтны хувьд ч монголд ирээд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлж таарна.
Огцруулах асуудал яригдаж байна. Гэхдээ ямар ч улсад ийм нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгааг үндсэн хуульдаа ерөнхий сайд би огцрох уу эс огцрох уу өөрөө их хуралд оруулж ирдэг зохицуулалттай байдаг. Манай үндсэн хуульд ч энэ зохицуулалт байгаа. Хэрэв би байсан бол энэ асуудлыг шууд л оруулж ирнэ.
Бодит үнэнийг бүгд мэднэ. Нам дагасан, намын нэр нөлөө бүхий албан тушаалтныг дагасан залуучууд хөрөнгийн хувьд, эрх мэдлийн хувьд үеийнхнээсээ хол тасраад ирчихсэн байдаг. Энэ заваан тогтолцоог л бид эвдэх ёстой.
Шууд дамжуулалт: