Ерөнхий сайдыг огцруулах жагсаал болж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь би хараагүй. Орлогоосоо давсан хэрэглээ байгаа бол түүнийгээ ямар арга замаар, яаж олж авсан бэ гэдгээ нээлттэй, илэн далангүй, баримттайгаар харуулах ёстой. Орлогоос давсан хэрэглээ үнэхээр байгаа бол ямар орлогоор бүрдүүлсэн бэ гэдгээ баталж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Ёс зүй, ёс суртахууны хувьд дарга нар даруухан байх ёстой. Хуульдаа ч УИХ-ын гишүүд ёс зүйтэй байна, ёс зүйн дүрмээ баримтална гээд бичээтэй байгаа.
Хэмжээ хязгааргүй тансаглал, хэрээс хэтэрсэн үйлдлүүд монгол төрийн бодлогыг нурааж байгаа хэрэг. Бидний зүгээс албан ёсны шаардлага тавина.
Шууд дамжуулалт: