Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.15 18:08
815
Б.Батцэцэг: Өнгөрсөн жил л гэхэд мянга гаруй иргэн хил дээрээс буцаж ирсэн байна

Монгол Улсын иргэд БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцаж ирсэн талаар мэдээлэл хийсэн. Харин тус асуудлын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Олон хүн Солонгост сурлаа, Солонгосын ард түмэнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ асуудлыг улс төржүүлж байгаа нь зохимжтой явдал биш. Гадаад харилцааны сайдын хувиар харилцаандаа тэнцвэрээ хадгалж байх ёстой. БНСУ-д 60-аад мянган монгол иргэн байна. Ковидын өмнө 30 орчим мянган иргэн байсан. 

Иргэдийн явах сонирхол улам нэмэгдэж байна. БНСУ Монгол Улсын хооронд 7 хоногт 70 орчим нислэг хийгдэж байна.Үүнийгээ дагаад иргэдийн асуудал нэмэгдэж байна. Иргэдийн хариуцлагагүй аялж байгаа асуудал их гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд мянга гаруй иргэн хил дээрээс буцаж ирсэн байна. Гэмт хэрэг, зөрчилд тус улсад холбогдсон байна. 

Тиймээс бид сахилга хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай аялж, айлын дүрэм журмыг мөрдөх ёстой. 

Шууд дамжуулалт: