Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
16-17-нд шилжих шөнө нутгийн зүүн хагастаа хүйтэн хононо.
2025 оны 05-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулс болон Дарьгангын тал, Халх гол орчмоор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025 оны 05-р сарын 18-наас 05-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18, 19-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28…+33 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.