Сонгогчдод сонгуулийн боловсрол олгохоор СЕХ номын баярт оролцож байна. Тус асарт ирснээр сонгуулийн мэдээ мэдээлэл авах болон иргэд сонгогчдод зориулсан сонгуулийн боловсрол авах юм.
Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа: Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээд СЕХ-нд хэд хэдэн чиг үүргийн ажлууд ирсэн. Үүнд, улс төрийн намын санхүүжилтийг олгох, намуудын санхүүгийн тайланд хяналт шалгалт хийх, санхүүгийн ил тод байдлыг хангах зэрэг олон ажлыг хийж байж төрөөс олгох санхүүжилтийг олгох чиг үүргийг хэрэгжүүлсэн.
Санхүүгийн тайлангийн мэдээллийг нийтэд ил тод, намууд ч хуулиар хүлээсэн санхүүгийн тайлангийн мэдээллийг ил тод болгохоор өөрсдийн цахим хуудас дээр нийтэд таниулах хуулийн зохицуулалт бий болсон. Бид номын баярт оролцохдоо намуудын орлого, хөрөнгө, зардал ямар байдаг, юунаас бүрддэг гэдэг эхний танилцуулгыг хийж, нийтэд ил тод болгож байна.
Шууд дамжуулалт: