Гурил, улаанбуудайн гаалийн албан татварыг чөлөөлсөнийг хүчингүй болгох хуулийг УИХ дэмжээгүй асуудлаар Хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн З.Мэндсайханаас тодрууллаа.
З.Мэндсайхан: Харамсалтай байна. Бид сүүлийн 4 жил хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн, газар тариалангийн салбарыг дэмжиж байна. Засгийн газар атрын IV-р аяныг эхлүүлсэн.
Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлогод саад болсон шийд гарлаа гэж үзэж байна. Бодлого хэрэгжүүлж байгаа бол төр засаг тууштай байх ёстой.
Үүнийг зохицуулсан хуулийн зохицуулалт байгаа. Гэхдээ гурил, тэжээлийн импортыг хориглосон хуулиас болоод хэрэгжихгүй байгаа. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиараа хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг. Засгийн газар байгаль цаг уурын болон эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд тарифын зохицуулалт хийгээд явах эрх Ерөнхий сайдын ахалж байгаа зөвлөлд байдаг.
Энэ хууль хүчингүй болсноороо баруун аймагт гурилын үнэ өснө гэсэн үг биш. Өнгөрсөн онд 35 мянга орчим тонн гурил баруун таван аймгийн бүсээр орж ирсэн. Энэ хүрээнд баруун таван аймагт хөнгөлөлт үзүүлээд явах боломж нь байсан.
Харамсалтай нь энэ хууль унаснаар газар тариалангийн салбарт, улаанбуудайн тариалалт эрхлэхэд аж ахуйн нэгжүүдэд маш хүнд болж байна.
Гурилын үйлдвэрүүдийн түүхий эд ирэх жилээс тасалдах юм бол бид дотооддоо тарих боломжтой байсан улаанбуудайгаа гаднаас авна л гэсэн үг. Мөн дэлхий дахин дайнтай, маргааш юу болох нь мэдэгдэхгүй энэ үед бид дотооддоо хүнсжж үйлдвэрлэдэг, нөөцөлдөг байх ёстой.
Шууд дамжуулалт: