Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар Хот тосгоны тухай хууль болон 14 хот байгуулах асуудлаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар: Хот тосгоны тухай хуулийг батлахдаа УИХ-ын тогтоолын хавсралтаар хот, тосгоны хилийн заагийг тогтоогоогүй. Бид зүгээр л нэрлээд байгаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр бүхэлд нь Эрдэнэт хот байх юм уу эсвэл СХД-ийн тэр тэр хороогоор тэр дүүрэг байх юм уу.
Хилийн зааг тогтоох асуудлыг хийх хэрэгтэй байна. Гэхдээ өнгөрсөн жил хамт өргөн барьсан. Өнгөрсөн жил чуулган завсарлахын өмнө батлагдаад, тогтоолын төсөл хамт батлагдаж чадаагүй.
Хоёрт, Захиргааны бэлтгэл ажлууд дутуу хийгдсэн байгаа. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Жишээлбэл, Улаанбаатар хотод 14 хот байгуулагдана. 20 минутын хот байх, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Шууд дамжуулалт: