Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболдын гарын үсгээр баталгаажсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сангийн 2024 оны төсвийн тайланд Үндэсний аудитын хороо шалгалт хийж 263,432,150/хоёр зуун жаран гурван сая, дөрвөн зуун гучин хоёр мянга, нэг зуун тавин мянга/ төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлт гаргажээ. Үүнд:
2022 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт томилогдсон тэрээр гурван жилийн хугацаанд өөрийн хамаарал бүхий хүмүүсээ даргын суудалд томилсоор иржээ.
Өнөөдөр л гэхэд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрд ажилласан жил нь хүрэхгүй н.Доржпагмыг “ Шилжилт, хөдөлгөөний газрын дарга”-аар томилсон гэнэ.
Төсвийн мөнгийг салаан завсраараа урсгаж, халаас руугаа оруулдаг тэрээр хугацаа нь дууссан маскийг ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарсан гэх нэрээр 16 сая төгрөгөөр гэрээлэн авч, алба хаагчдадаа шахжээ.
Үүнийг эсэргүүцсэн ажилчид нь дураараа дургих даргаа АТГ-т шалгуулахаар хоёр ч удаа өгсөн байна. Ажилчдынхаа ундууцлыг дарж, галыг намжаахаар З.Энхболд дарга өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд 15:00 цагаас Поларис-д байрлалтай ресторанд нүсэр хүлээн авалт хийж, хамтлаг дуучид аваачин, ажилчдаа шагнаж урамшуулжээ.
Ажлын өдөр ажлын цагаар иргэд төрийн үйлчилгээг саадгүй авах эрхтэй. Гэтэл төрийн албан хаагчид тэнд шоудаж байхад иргэд ажлаа бүтээхээр олон өдөр төрийн байгууллагын хаалга манаж суудаг нь нууц биш.
Төсөв санхүүг баталж, зохион байгуулсан дарга гэнэт л энэ арга хэмжээний талаар огт мэдэхгүй, төсөв нь хаанаас гарч байгааг ч мэдэхгүй хэмээн мэлзэв. Харин түүнийг Поларис-д байсан гэдгийг ажилчид нотолж байлаа. Энэ мэт дарга нараас болж төрийн ажил удааширч, төсвийн мөнгө үргүйдэж байна!
Шууд дамжуулалтыг үзэх: