Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.18 16:01
2412
МҮИС-ийн оюутнуудын Роботууд Номын баярыг өнгөллөө

Монголын Үндэсний Их Сургуулийн оюутнууд болох К. Тогтар, С. Нямцогт нар Роботуудтайгаа уламжлалт Номын баярт оролцож, МҮИС -ийн оюуны соёлыг олон нийтэд сурталчлан таниуллаа.

Монголын хамгийн том хувийн их сургууль болох МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ нь МҮИС оюуны брэндийг тасралтгүй хөгжүүлж, боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байгууллага билээ.

Монголын залуучуудыг дээд боловсролтой болоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төрөөс үнэлж, Алтан гадас одонгоор шагнагдсан Монголын цорын ганц хувийн их сургууль юм.

Шинэ өнгө төрх, шилдэг чанар – энэ бол МҮИС!
Ирээдүйн манлайлагч таны сонголт бол МҮИС