Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Баялаг бүтээгч
2025.05.19 12:47
821
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирлаар Ж.Мөнхцэцэг, гадаад харилцаа хариуцсан дэд тэргүүнээр Ц.Ганзориг нарыг томилжээ

Баялаг бүтээгдчийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, тус холбооны Гүйцэтгэх захирлаар Ж.Мөнхцэцэгийг томиллоо.

Ж.Мөнхцэцэг нь 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулахад хувь нэмэр оруулж, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр  2020 он хүртэл ажиллаж байсан юм.

Түүнчлэн 2015, 2016, 2017 онуудад  Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгууд ажиллаж салбар хороодыг үүсгэн байгуулж байжээ.

Тэрээр, үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудал бэрхшээл, хууль дүрэм шийдвэрүүдийн уялдаа холбоо, төрийн байгууллагуудын зөвлөн туслах үйлчилгээ, хүний нөөцийн дутмаг байдал, зээл санхүүгийн бодит дэмжлэг зэрэг үлэмж их асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, хамтдаа шийдэл олж урагшлахын төлөө зорилго нэгт нөхдийн хамт хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гадаад харилцаа хариуцсан дэд тэргүүнээр удирдах зөвлөлийн гишүүн Ц. Ганзоригийг томилсон байна.

Энэ жил холбооны 10 жилийн ой тохиож байгаа тул тус ойг тохиолдуулан ямар ямар ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаараа хэлэлцжээ.