Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.05.19 14:11
2605
Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт 0,7 га болон зуслангийн газар олголтыг хориглосон

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар: Эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох ажил хийгдэж дуусаагүй байгаа. Харин 17 аймгийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Үлдсэн аймгуудын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байгаа учраас хилийн зааг тогтоох ажил хийгдээгүй байгаа. 

Өнгөрсөн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Геодез зураг зүйн газраас мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэ бол миний асуудал биш. Холбогдох яам агентлагууд нь бэлтгэл ажлаа хангах ёстой гэж үзэж байна. 

Газар өмчлүүлэх асуудалд өөрчлөлт оруулж,  Налайх, Багануур, Багахангайгаас бусад төвийн 6 дүүрэгт 0,7 га газар олголтыг бүр мөсөн хориглосон. Дээр нь зуслангийн газар олголтыг хориглосон. 

Харин уг хуулийг хэрэгжихээс өмнө хүсэлтээ тавьсан хүмүүсийн өргөдлийг 1 удаа Газрын харилцаа геодез зурагзүйн газарт танилцуулж, гаргасан хүсэлт нь тухайн цаг хугацаандаа багтсан уу гэдэгт үндэслэн хамтарсан агентлаг, хот, дүүргийн газрын албад хамтарсан комисс байгуулж 1 удаа БЗД, СХД, Хан-Уул дүүргүүдэд өмнөх өргөдлийг эцэслэх байдлаар олгож дуусгасан. 

Шууд дамжуулалт: