Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.19 15:23
650
Б.Жаргалан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АН-ын бүлгийн хуралд дуудаж тайлбар авахыг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Б.Жаргалан ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ сардаа УИХ-аар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдах ёстой. Нийслэл дээр яригдаж байгаа том өндөр дүнтэй төслүүдийн эрэмбэ, дэс дараа нь ямар байх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь ямар байх тал дээр бид ач холбогдол өгч байгаа. Тийм учраас энэ асуудлыг авч хэлэлцлээ. 

Ойрын хугацаанд АН-ын бүлэг тодорхой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бүлгийн хурал, ээлжит бусаар орж ирэх байх гэж бодож байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн О.Цогтгэрэл дарга гадаадад томилолттой байгаа. Маргааш ирнэ. 

Эхний ээлжид ерөнхий сайдын өөрийнх нь мэдэгдлүүд, холбогдох байгууллагуудын хяналт шалгалтын үр дүн хариуг харзнасан. Магадгүй АН-ын бүлэг дээр дуудаж тайлбар авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар илүү мэдээлэлгүй байна. 

Шууд дамжуулалт: