МАН-ын бүлгийн хурал болж байна. Хурлаар хэлэлцсэн асуудал болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ээлжит бүлгийн хурал болж байна. Өнөөдөр 7 асуудлаар хэлэлцүүлэг сонсож байгаа. Хуралд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайдын хувьд хэвлэлд ярьсан шигээ асуудлаа адилхан илэрхийллээ.
Хүүгийнхээ талаарх асуудлыг говийн бүсэд томилолтоор ажиллаж байхдаа сонссон. Ярьсан, ярилцсан. Одоо АТГ-т өөртэй нь холбоотой болон хүүтэй нь холбоотой мэдээлэл ирсэн байгааг танилцуулж, ажиллагаа эхэлсэн байгаа учир мэдүүлэг авахаар хүүг нь дуудсан байгаа талаар хэлсэн. Хүү нь энэ 7 хоногт ирнэ. Албан ёсны мэдүүлгээ өгөөд, орлогоо нотлох ажиллагаа явагдана.
Ямар нэгэн байгууллагаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд ямар нэгэн асуудал гараагүй байгаа учраас бүгдээрээ хүлээгээд байж байна.Ерөнхий сайд өөрөө ч шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Шууд дамжуулалт: