Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.05.20 10:39
481
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 2422-д хүрч, нэг нас баралт бүртгэгдсэн

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 2422, хавьтлын тоо 44,774-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 404, гэрээр 350 иргэн эмчилгээ хийлгэж байна. Харин 1668 иргэн эдгэрсэн бол нэг нас баралт бүртгэгджээ. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.

Тиймээс хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.