Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр СЕХ-ны гишүүн санал тоолох төхөөрөмж нэмж авах зайлшгүй шаардлага гарсан талаарх мэдээллийг өглөө.
СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн: Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 онд авсан. Үүнээс хойш 13 жилийн хугацаа өнгөрч байна. Санал тоолох төхөөрөмжийн хувьд АНУ-аас авсан. Биднээс өмнө санал тоолох төхөөрөмж хэрэглэж байсан Филиппин улс сая болсон сонгуулийг нь оруулаад 3 дахь удаагаа сольсон байна. Харин бидний хувьд санал тоолох төхөөрөмжөө солиогүй байгаа. 2 нь ашиглалтын хугацаа нь дууссан. Нийт 3 мянган төхөөрөмж байгаа. 500 ширхэг төхөөрөмжийг нь өнгөрсөн онд авсан.
Одоо бол 3 мянган төхөөрөмж авах зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү саналаа Эдийн засаг хөгжлийн яаманд хүргүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөнд тусаагүй явж байгаа. 2026 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэвэл 2027 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль болно. 2028 онд УИХ-ын сонгууль болно.
Тийм учраас 2026 оны төсөвт тусгах боломж байвал тусгаж өгөхийг хүсэж байна. Боломж байхгүй бол төсвийн хүрээний мэдэгдэл болон 2026 оны улсын нөөцөд тусгуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргах хүсэлт гаргаж байна.
Шууд дамжуулалт: