Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.20 16:22
431
О.Батнайрамдал: Сүүлийн 4 жилийн хугацаанд бид амаргүй цаг хугацааг туулж, олон зүйлийн ард гарсан

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Бид үнэлж, дүгнэх ёстой. Сүүлийн 10 сарын хугацаанд хамтарсан засгийн газар ажилласан байна. Энэ хугацаандаа 20 жил гацсан 2 том төслийг гараанаас нь гаргалаа. 

Гашуунсухайт Ганц мод төмөр замын холболтын нээлт өнгөрсөн 7 хоногт болсон. Энэ бол түүхэн амжилт мөн. Олон жил гацаж, дундуур нь хувийн эрх ашиг хавчуулагдаж, гацаж ирсэн. Монголын сүүлийн 30 жилийн дүр зургийг харах юм бол ийм л байж ирсэн.

Энэ нь улс төрөө ганхуулж ирсэн. Хамтарсан засгийн газар ажиллаад нэг жил болоогүй байхдаа ийм ажлуудыг хийсэн. Тэгэхээр Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байна. 

Цаашаа үргэлжлээд явах юм бол ахиад 2 том төсөл урагшлуулна. Энэ бол түүхэн том гавьяа л болж үлдэнэ. Тийм учраас хамтарсан засгийн газар цаашдаа үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж бодож байна. 

Сүүлийн 4 жилийн хугацаанд бид амаргүй цаг хугацааг туулж, олон зүйлийн ард гарлаа.  Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ гээд олон тэмцлийн ард гарч чадсан. Энэ тийм амархан шийдэгдээгүй. 

Шууд дамжуулалт: