Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.21 08:43
390
“Сургууль минь баяртай” тоглолтын хэвлэлийн хурал болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт: “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба  иргэний нийгэм” хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатар төвд болно. Холбогдох утас: 99835595

“Үндэсний мэдээллийн төв”-д:

11:00 цагт: Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй хүмүүс хамтарсан Засгийн газрыг огцруулахыг Монголын ард түмэн дэмжихгүй байх талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: “Баялагтай эзэн Монгол” ТББ-аас Оюутолгой, Орон нутагт 4 эгнээ зам тавих шаардлагыг УИХ-д уламжилна.

12:00 цагт: GUYS хамтлагийн анхны задгай талбайн тоглолт болох “Сургууль минь баяртай” тоглолтын хэвлэлийн хурал King ball room-д болно. Холбогдох утас: 88677069

16:00 цагт: Уран бүтээлч Ц.Бямбажавын “Уулсын чуулган” бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээнэ.