Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.21 08:56
686
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар:

- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл

- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар

- Ноолуур бэлтгэлийн явцын талаар

- “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл

- “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцэж танилцана.