Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.21 10:36
898
О.Алтангэрэл: Иргэний шүүхийн журмаар ял шийтгэлгүй, хөрөнгийг нь хураахаар хуулийн төсөлд өөрчлөлт орсон

Хууль зүйн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Монгол Улсын засгийн газрын 1-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Ингээд 1-р сарын 24-ны өдөр хүргүүлсэн. Энэ ганц хөрөнгө хураах хууль биш. Авлигын эсрэг багц хуулийн төсөл байгаа юм. Авлигын хуульд болон бусад хуульд өөрчлөлт оруулах.  

Тов өгөлгүй, хэлэлцүүлж чадалгүй олон сарыг үзсэн. Өнгөрсөн даваа гарагт засгийн газраас, УИХ-аас хуулийн төслөө татаж аваад өөрчлөлтүүдийг хийгээд, өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Энэ хуулийн төсөл бол нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчлөөд, субъектүүдийг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн.

Өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэх шийд засгийн газрын хуралдаанаас гарлаа.  2002 оноос хуулийн үйлчлэлийг хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 онд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан ч хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна.

Ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая. Гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая гэсэн өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл ял шийтгэлгүй, хөрөнгө нь хураагдана гэсэн үг. 

Шууд дамжуулалт: