Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2 цагийн дараа
177
М.Нарантуяа-Нара: Яг одоо Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Яг одоо Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна. МАН, АН дангаараа засаглаж байх үед ямар том төсөл хөдөлсөн юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарлаа гээд найман жил хийж чадаагүй сөрөг хүчний ажлаа хийх үү гэдэг асуудал хөндөгдөнө. 

Миний хувьд зарим ордыг стратегийн ордод авах ажлын хэсэгт байгаа. Яг үнэнийг хэлэхэд MSC, Оюутолгой, Тавантолгой зэрэг газруудтай хамааралгүй хүн олоход хэцүү байсан. Ажлын хэсэг үргэлжлүүлэн судалгааг хийж байгаа. 

Тавантолгой ордод улсын мөнгөөр хайгуул хийхэд 20 хувийн нөөцийн баталгаатай гэж тогтоосон байдаг. Яг түүний хажууд байгаа Ухаа Худагт ч мөн улсын мөнгөөр хайгуул хийсэн. Нөөцийн баталгаа нь 80 хувь гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл улсын мөнгөөр хайгуул хийсэн энэ стратегийн ордоос Монголын ард түмэн ашиг хүртэхгүй байна. Баялгийн сангаар дамжуулан ашиг хүртэх ёстой" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: