Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
213
Т.Доржханд: ХҮН нам ямар ч тохиолдолд Хамтарсан Засгийн газар байх ёстой гэдэг байр суурь дээрээ бат зогсоно

ХҮН намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Улс төрч хүн магтуулдаггүй, алга ташуулдаггүй гэхдээ улс эх орныхоо эрх ашгийн төлөө байх ёстой. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам байх эсэхээс үл хамаарч Хамтарсан Засгийн газрын ажил үргэлжлэх ёстой. Яагаад гэвэл бид 126 гишүүнтэй, холимог системийг анх удаа оруулсан. Олон улсын жишгээр хамтарлаа авч явах хамгийн чухал байдаг. Хоёр хуваагдаж, муудалцдаг байдлыг засаж, хамтраад том ажлын ард гарах ёстой. 

30 жилийн турш бугшсан асуудлыг хамт шийдье гэж эхэлсэн ажлаа хэсэг бүлэг хүмүүсийн сайд болох хүслээс болж зогсоовол тун харамсалтай. Монгол улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Ардчилсан намынхан хамтрах соёлоо ойлго. Талбайн жагсаал дээр манай ХҮН намаас нэг гишүүн очиж гарын үсэг зурсан байсан. Ардчиллынхаа зарчмаас ухарсан гэж үзэн намын дүрмийнхээ дагуу хариуцлага тооцно. ХҮН нам ямар ч тохиолдолд Хамтарсан Засгийн газар байх ёстой гэдэг байр суурь дээрээ бат зогсоно" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: