Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.21 15:46
356
Ж.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын гишүүний хувьд бодлого үйл ажиллагааг нь бүхий л талаараа дэмжинэ

МАН-ын бага хурал болж, тус намын гишүүд хамтарсан засгийн газар цаашид байх эсэх асуудлаар хуралдаж, байр сууриа илэрхийлж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Төрийн эрх барьж байгаа нам, намын их хурал улс төрийн дээд шийдвэр гаргадаг. Намын бага хурал намын дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр намын бага хурал хуралдаж байна. Намын дарга улс төрийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа гэсэн танилцуулгыг хийнэ. Үүсээд байгаа асуудалтай холбоотой намын бага хурал шийдвэр гаргана байх. 

Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын гишүүний хувьд, нэг багийн хүний хувьд бодлого үйл ажиллагааг бүхий л талаараа дэмжинэ. Хамтарсан засгийн газар байгуулж улс орныхоо тэргүүлэх гол бодлогуудыг хамтран хэрэгжүүлэх байр суурьтай байна. 

Шууд дамжуулалт: