МАН-ын бага хурлын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа.
Та хамтарсан Засгийн газрыг унагаах уу эсвэл авч үлдэхийн төлөө саналаа өгөх үү?
Би хамтарсан засгийн газрыг дэмжиж байгаа. Бага хурал дээр энэ байр сууриа илэрхийлнэ. Ховд аймгийн намын хорооны даргын албыг хашдаг. Улс орны эрх ашгийгнэгдүгээрт тавьж, хот, хөдөө гэлтгүй, улсын хэмжээнд тулгарч буй томоохон асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх ёстой.
Гурван намын хамтралын ач холбогдлыг онцлон хэлбэл?
Зөвхөн эдийн засгийн мега төслүүд гэлтгүй хүний хөгжлийн асуудлууд дээр ч гэсэн, тухайлбал олон нийтийг бухимдуулж байгаа татварын хувь хэмжээ, НДШ, төрийн албаны шинэчлэл гэх мэт асуудлууд хамтарсан засгийн үед л шийднэ. Манай нам энэ удаад үнэмлэхүй олонх болож чадаагүй шүү дээ.
Ер нь улс төрийн хүрээнд олон зүйл зэрэгцэн өрнөж байна. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, 2007 оны тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн гишүүн. Энэ тогтоолоор тухайн үеийн Засгийн газарт Тавантолгой, Оюутолгой, Асгат, Цагаан суваргын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоохыг даалгасан байдаг. Гэвч хэрэгжүүлээгүй. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хянахаар УИХ-ын дэргэд байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажллаж байгаа. Засгийн газар ч гэсэн энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Байгалийн баялагтаа эзэн байх эсэх асуудал хамтарсан үед л шийдэгдэнэ.
Шууд дамжуулалт үзэх холбоос: