Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.21 16:24
260
Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг, 7,8-р хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу их тойруу хүртэлх 1.4 км урт авто замыг хааж засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 24 өдөр 23:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 26 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.