Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.05.21 16:43
1551
Л.Наранбаатар: Ерөнхий сайд эхлээд тансаг хэрэглээнийхээ эх үүсвэрийг итгэл үнэмшилтэйгээр нотлоод өг

МАН-ын бага хурлын гишүүн Л.Наранбаатар Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

Анхаарлын төвд ороод байгаа энэ оньсого шиг асуудлыг тайлах хэрэгтэй. Дөнгөж 20 гаруй настай хүүхэд тансаг хэрэглээний зүйлийг найз охиндоо бэлэглэсэн байна. Эх үүсвэрийг нь хэлж өгөөгүйгээс болж өнөөдөр Бага хурал хуралдахад хүрлээ. Эхлээд Ерөнхий сайд тансаг хэрэглээнийхээ орлогыг авлигын мөнгө биш гэдгийг итгэл үнэмшилтэйгээр нотлоод өг. Дараа нь дангаараа засгаа байгуулах асуудлыг ярих хэрэгтэй. Ард түмэн ачаагаа та нар үүр гээд олонх болгочихсон. МАН хүний нөөц, боловсон хүчин олонтой, ачаа үүрэх чадалтай нам. Гэтэл Хүн болон АН-ын гишүүд шуудайнд хийсэн эвэр шиг дотроо бужигнаантай байна. Энэ нь цаашид хамтарсан Засгийн газарт садаа болно гэв.

MBA-ын маш үнэтэй тамирчныг авчирсан. Энэ мөнгийг хаанаас гаргасан юм бэ?

“Аудио” компаниас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тоглохдоо логог нь урдаа барьж байгаа. Практикал даатгалаас 200 сая төгрөг авч, сагсан бөмбөгөө санхүүжүүлсэн. Дахиад 10 гаруй компани бий.