

МАН-ын бага хурал хуралдаж байна.
Шадар сайд асан Д.Тэрбишдагва: Би хуулийн дагуу ажиллах ёстой гэж боддог. 2008 онд С.Баярын Засгийн газар стандарт бус Засгийн газар байгуулсан.
Стандарт бус гэдэг нь өөрөө хууль бус гэдгээ хэлсэн засгийн газар байгуулсан. Түүнийг би олон жил шүүмжилж байна. Тэр үед хамтрахаараа бид маш их юм бүтээнэ гэж яг өнөөдрийнх шиг ярьж байсан.
Тэгээд хамтарсан засгийн газар эхлээд Оюутолгойг хөдөлгөнө гэсэн, гэхдээ Оюутолгойгоос монгол хүн өнөөдөр яг юу хүртээд, монголчууд хэрхэн баяжиж, амьдрал нь хэрхэн сайжирсан бэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Хүн бүр харж байгаа. Би шадар сайд байхдаа Оюутолгойд шалгалт оруулж байсан. УИХ-ын ажлын хэсгийг толгойлж байсан. Энэ болгоныг мэддэг хүний хувьд монголын ард түмэн 2024 оны сонгуулиар МАН олонх болоод та нар засагла, нөгөө хүчнүүд нь засаж сайжруулж буруу зөвийг нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурийг л илэрхийлсэн. Энэ бол хувь хүний бодол биш, би хууль ярьж байна.
Германы жишиг гэж яриад байна. Би судалсан. Гэхдээ Германд ийм жишиг байхгүй. Олонх болоогүй үед хамтардаг болохоос олонх болсон тохиолдолд хамтарч байсан түүх байхгүй.
Хамтрахаараа сайхан ажиллана, хамтрахгүй болохоороо ажил хийхгүй болно гэж ярьж болдог юм уу
Шууд дамжуулалт:
