МАН-ын Бага хурал “Тусгаар тогтнолын ордон”-д үргэлжилж байна. УИХ-ын гишүүн асан, “Монросцветмэт” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Дангаар засаг барихын зовлон өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан. Одоо МАН дангаар засаг барьлаа гэхэд засаглалын хямралд хүргэх юм биш үү?
Монгол ардын нам засгийн эрх барих эрхээ авчихсан. Дөрвөн жил ард түмнийхээ өмнө амласан амлалт бий. Гэхдээ том эрх ашгаа бодох ёстой. Албан тушаал гэх мэт жижиг сажиг асуудлыг бодох ёсгүй. 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүссэн, хүсээгүй хамтран ЗГ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Дээр нь улс орны том эрх ашгийг харж, шийдвэр гаргах ёстой.
МАН-ын зарим гишүүн сайд болох богино эрх ашгийн үүднээс хамтарсан ЗГ-ыг огцруулах гээд байна гэдэгтэй та санал нийлж байна уу?
Энэ бол нялхасын өвчин. Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байх нь хамаагүй. Өмнө хэлсэнчлэн хүссэн, хүсээгүй МАН энэ дөрвөн жилд бусад намтай хамтрахаас өөр арга байхгүй. Хамгийн том эрх ашгийг бид харах ёстой. Тэр нь Монголын эрх ашиг.