Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.05.21 18:15
275
Улаанбурхан өвчний үед авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлнэ
Нийслэлд улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), 9 дүүргийн улаанбурхан өвчний үед авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор НЭМГ-т улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын ЭМЯ, ХӨСҮТ-ийн болон НЭМГ-ын 9 дүүргийн улаанбурханы хариу арга хэмжээ авах багуудын өргөтгөсөн хурал боллоо.
Энэ хуралд ЭМЯ-ны газрын дарга Р.Гантуяа, хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй, ДЭМБ-ын Монгол дах суурийн төлөөлөгчийн газрын дарга мэргэжилтнүүд, дүүргүүдийн ЭМТ-ийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцов. Өргөтгөсөн хурлыг ЭМЯ-ны газрын дарга Р.Гантуяа удирдан явууллаа.
Тус хурлаар нийслэл дэх улаанбурхан өвчний тандалт, хариу арга хэмжээ, өвчлөлийн тархвар зүйн байдал, нөхөн дархлаажуулалт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дархлаажуулалтын байдал, халдвараас сэргийлэх, хяналтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, нэмэлт ор дэлгэх төлөвлөгөөтэй танилцан санал, зөвлөмж өгсөн байна.