Улс төрийн амьдрал “улайсаж” буй энэ өдрүүдэд Төв талбайд “Огцрох амархан”, “Ухаа худгаа авъя” гэх мэт өөр өөр шаардлага тавьсан иргэдийн жагсаал, цуглаан мөр зэрэгцэн өрнөж байна. Энэ үеэр нийгмийн идэвхтэн, нөлөөлөгч Б.Цэцэгээ өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Ардчилсан Монгол Улсын иргэн болсноороо бахархаж байна. Яагаад гээч. Төв талбайд хоёр өөр үзэл бодолтой хүмүүс хоёр талд зэрэгцэн жагсаж байна. Энэ бол Ардчилал. Бидний эрхэмлэж явах зүйл. Харин ардчиллыг хэн нэгэн олигархийн түрийвчид хийж болохгүй. Би үүнийг эсэргүүцэж байгаа юм.
Хулгай хийж сурсан шигээ залуучуудад битгий амархан амьдрахыг зааж өгөөч ээ, хулгайч нар аа! Харин хэрхэн зөв хүн байхыг зааж өг. Битгий хулгайлсан мөнгөнийхөө угаасыг долоолгоод байгаач. Энэ залуус цааш амьдарна шүү дээ. Ирээдүйг нь битгий бүрхэг болгооч.
30 жил хулгайлж амьдарсан ард түмний баялгийг буцааж авъя гэхээр өгөхгүй гээд зогсож байна. Энэ бол ичгэвтэр хэрэг шүү. Тиймээс би ажлаа хаяад, зорьж ирлээ. Яагаад хэдхэн хүн уулыг амаар нь хашаалж авчихаад, баялгийг олборлочихоод, угаадсыг нь ард түмэнд өгчихөөд “би татвараа төлсөн” гээд байгаа юм. Дээрэм хийсэн шүү дээ.
2024 оны УИХ-ын сонгуулиар 45 гишүүн MCS-ээс хандив авсан. Энэ хүмүүс хэний гар, хөл болохыг одоо харах болно.
Хулгай хийгээд хил даваад зугтчихсан нөхдүүдэд хууль үйлчилдэггүй юм гэхэд нэг л өдөр тэнгэр ниргэнэ шүү.гэв.
Шууд дамжуулалт үзэх: