Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.22 11:38
636
С.Ганбаатар: Ухаа худгийн эздийн халаасанд МАН-ын бага хурал ороогүй гэдгээ нотлоорой

Өчигдөр МАН-ын бага хурал болсон. Тус асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нэгэнт хамтраад, ажил нь жигдэрсэн. Монголын ард түмний өмчлөлд байдаг уул уурхайн баялгийн 34-50 хувийг нь өгье гэдэг шийдвэр гаргаад, үүнийхээ төлөө чадан адан явж байхад нь Засгийн газрыг огцруулах юм бол МАН орой дээрээ MCS-г залсан байна.

Хэдэн уул уурхайн баялаг дээр сандайлж суусан, луйварчдын халаасанд МАН-ын удирдлагууд орсон байна гэх дүр зураг харагдана. 

Хамтрах хамтрахгүй, гарах орох бол миний сонирхдог сэдэв биш. Хамгийн гол нь хамтарсан засгийн газрын үед эхлүүлсэн баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Ухаа худгийн эздийн халаасанд МАН-ын бага хурал орсон, ороогүй гэдгээ нотлоорой. Ороогүй юм бол баялгийн сангийн тухай хуулийг яаралтай хэрэгжүүл. 34-50 хувийг нь монголын ард түмэнд өг. 

Цаана нь Ухаа худгийн 66 хувь мафийн толгойлогч нарийн мэдэлд байгаа. Мафийн гэж юу вэ гэвэл улс төрчид гэмт хэрэгтнүүд нийлэхийг мафи гэж байгаа.  Өнөөдөр монголын ард түмний 100 хувь өмчлөлд байдаг баялгаас иргэдээ орлоготой, ажлын байртай, цэцэрлэг сургууль, үйлдвэртэй болгомоор байна. 

Өнөөдрийн ерөнхийлөгч ахиад 6 жил сунахыг хүсэж тачаадаж байна. Тэрний төлөө Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан гэдэг хоёр дүүгээрээ захиалга хийлгэж үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн. Тэр нь гацаанд орлоо. Уурандаа засгийг унагаж байна гэж би үзэж банйа. Энэ тэнэглэлээ зогсоох ёстой. 

Шууд дамжуулалт: