АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: Бид Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ шинэчилье гэж байгаа. Шинэчилсэн дүрэм буюу тоглоомынхоо дүрмээр дараагийнхаа үйл явдлуудыг хийе гээд төлөвлөсөн байгаа. Наадмаас өмнө дүрмийнхээ төслийг Улсын дээд шүүхэд өргөн барина. Ингээд шинэчлэгдсэн дүрэм маань батлагдвал үүний дагуу зохион байгуулалтын ажлуудаа явуулна.
Манай нам Шинэ намыг нэгтгэж авах хурал болсон. Үүнийг дээд шүүх бүртгэж аваагүй байгаа. Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ шинэчилсний дараа шийдвэрүүдээ гарга гэсэн чиглэл өгсөн.
Л.Гантөмөр даргын хувьд ч гэсэн энэ нам хоёр тамгатай байсныг нэг тамгатай болгож, цэгцэлж байна. Тэгэхээр нэг мөр дүрмээ зөв болгоод, цаашид явах зам мөрийг нь зөв болгож, асуудлыг бүрэн шийдэж чадвал АН-ыг буцаад хэвэнд нь оруулах, хүчирхэг нам болгох ажлыг бүрэн хийж дуусгах юм.
Манай намын найман сайд нар олон жил гацсан ажлуудыг улаан гараараа УИХ-д оруулж, "гал"-тай бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилласан. АН-ын сайд нар сайн ажилласан. Эр зоригтой байсан гэв.
Шууд дамжуулалт: