Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс Засгийн газраас АН-ын гаргаж байгаад ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Ямар нэг шалтаг хэрэгтэй байсан байх. АН бол гэрээгээ зөрчөөгүй. Намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан.
АН-ын бүлгийн зарим гишүүний байр суурийг хөнөж байх шиг байна. гэхдээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хэлсэн үг, үйлдлийг улс төрийн зорилгоор хязгаарлаж болохгүй. Намаас гэрээтэй холбоотой албан ёсны байр суурь гаргаагүй байгаа гэв.
Шууд дамжуулалт үзэх: