Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.22 12:08
1496
Д.Ганбат: МАН дангаараа засаг төрөө байгуулаад ажиллаад үзэх байсан юм

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас хамтарсан засгийн газар болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тун инээдтэй зүйл ярьж байна. 100 жил болсон нам, тийм хариуцлагатай хүмүүс цуглараад тиймэрхүү сонин юм ярьж болохгүй. Үндсэн хуульд заасан тийм л эрх чөлөө байгаа. Гадаа талбай залуусаар дүүрч байна. Зүй ёсны шаардлага тавиад байхад нь нэгдүгээрт иргэн хүний хувьд, хоёрдугаарт УИХ-ын гишүүний хувьд очилгүй яах вэ. Үгийг нь сонсоно. 

Тэрэнд байж болохгүй юм шиг хандаад байгаа нь энэ нам болохоо байжээ, хаашаа яваад байгаа нам бэ гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. 

2024 онд ард түмэн сонголтоо хийсэн байна. 68 суудал бол хангалттай . 64-өөр бүх хуулиа гаргаад явж болохоор суудал гэсэн үг. 63-аас дээш бол олонх болж байгаа. Ийм байтал өөрсдөө дангаараа засаг төрөө байгуулаад ажиллаад үзэх байсан юм. Өчигдөр шинэ эргэлтийн бодлого гэж яриад байсан. Өмнө нь тэрийгээ ярихгүй юугаа хийж байсан юм. Тэрийгээ хэрэгжүүлэх гэж оролдоод, болохгүй бол ард түмэнтэйгээ ярилцаад бусад намуудаа урьж болох байсан. 

Шууд дамжуулалт: